2020 оны 7-р сарын 21
11 цаг 00 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын явцтай танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажилд орон нутгийн 10гаруй компани 127 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэж байгаа юм. Одоогоор 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор орон нутгийн компаниудын барилгын ажилд 100 гаруй иргэд ажиллаж байгаагийн 60-70 хувь нь орон нутгаас ажиллаж байна. Хотхоны барилгыг 2021 оны намар бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөх юм. Одоогоор үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусаж, дэд бүтцийг түшиглэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар ширэм төмрийн үйлдвэр байгуулж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Зүүнбаян өртөө болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Х.Халтар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

96.21.207.86zochin   • 2020, 7 сарын 22. 9 цаг 49 минут

naad sahlaa avaach malaa

176.63.23.193Зочин   • 2020, 7 сарын 21. 17 цаг 45 минут

Ураны хор уршиг гараад байгаа газарт оч л доо

103.229.120.243ЗОЧИН   • 2020, 7 сарын 21. 14 цаг 20 минут

Нэг талдаа ажил олдохгүйдээ биш бэлэнчлэх сэтгэлгээнээс гарахгүй амар хялбар өндөр цалинтай ажил хийх сэтгэлгээ нь давамгайлаад байгааг анхаарах ёстой архи уугаад ажил хийдгүй залуусыг албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй ядуу юм бол яагаад архи уугаад байгаа юм

202.21.124.130Зочин   • 2020, 7 сарын 21. 13 цаг 16 минут

ажилгүй архи уусан залуус хот хөдөөгүй олон байгааг түр цэргийн дайчилгаанд хамруулж цалинжуулаад ажиллуулах хэрэгтэй юм бишүү,,,

Шинэ мэдээ