2022 оны 9-р сарын 16
15 цаг 24 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдрөөс тусгаарлагдана

     Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монголд Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөлөө. Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан юм. 

Мөн өчигдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.

Айлчлалын хоёр өдрийн турш үргэлжилж, өнөөдөр 13.30 цагт өндөрлөж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нутаг буцсан байна. 

Харин айлчлалд оролцсон албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед тогтоосон дүрэм журмын дагуу тусгаарлалтад орлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нар тусгаарлалтад орох юм. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нарын хүмүүс байлцсан тул тэд бас журмын дагуу тусгаарлалтад орох юм. 

Тэднийг 14 хоногийн турш тусгаарлах юм. 

Харин айлчлалын талаарх албан ёсны мэдээллийг маргааш Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн хурлаар танилцуулна. 

Б.Аз

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.31ЗОЧИН   • 9 сарын 22. 12 цаг 02 минут

БҮХЭЛ БҮТЭН 1 ЖИЛЭЭР УХАРСАН МЭДЭЭ ТАВЬЖ БАЙДАГ ЯМАР ХАРИУЦЛАГАГГҮЙ САЙТ ВЭ? ХААГДВАЛ ТААРНА. ТЭНЭГ ЮМ БЭ?

192.82.78.162Иргэн   • 9 сарын 20. 11 цаг 43 минут

Энэ үнэхээр согтуу сайт. Хэрэгтэй мэдээллийг хүргэх ямар ч чадваргүй хаах хэрэгтэй

124.158.67.146Зочин   • 9 сарын 17. 11 цаг 40 минут

баасан авгайн өдөр өчигдөр байсан. хэт шаачиж энэ сайт. шал согтуу мэдээ ха ха ха

192.82.72.125Дорж   • 9 сарын 17. 8 цаг 31 минут

Юу нь мэдээ Гадаад харилцааны сайд Батцэцэг биз дээ, солио өвчин, эсвэл согтуу үедээ оруулсан мэдээ юм уу?

66.181.161.96Зочин   • 9 сарын 16. 23 цаг 51 минут

Юу вэ энэ мэдээгээ нягтлаад үзээч арай ч дээ цаг хугацааг ухраагаад бга юмуу?

103.57.93.175Зочин   • 9 сарын 16. 21 цаг 52 минут

Залуу.мн Залхуу.мн болжээ ! Аль хэдийний мэдээгээ ахин дахин оруулаа л нтр, болиод өгөөч !

66.181.178.35Зочин   • 2021, 9 сарын 16. 15 цаг 58 минут

Юу балайраад байгаа юм бэ, цаг хугацааны эргүүлэгт орчихсон юм уу?

192.82.65.120Зочин   • 2021, 9 сарын 16. 15 цаг 45 минут

Хэзээний мэдээ вэ согтуу байгаа юм уу

202.9.46.194Зочин   • 2020, 9 сарын 16. 15 цаг 31 минут

Хаана орсон юм бол доо

Шинэ мэдээ