2022 оны 4-р сарын 5
16 цаг 42 минут

“Хөгжлийн банктай холбоотой хэргийн цаанаас томоохон бизнесмэнүүдийн утсан хүүхэлдэй болсон улстөрчид гарч ирнэ“

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Хөгжлийн банктай холбоотой асуудалд тайлбар өгөв. Тэрбээр "Эрдэнэтийн 49, Оюутолгой Дубайн гэрээтэй бүлэглэл Хөгжлийн банк дээр ч ажилласан. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гаргаж тавьсан юм. Хөгжлийн банктай холбоотой 3.2 их наяд төгрөгийн асуудал байна. Үүний 1.8 их наяд нь чанаргүй зээлийн ангилалд багтсан.

Үүнийг ажиглавал, Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 орчим сая долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Тэднийг дэмжсэн нэр бүхий шүүгчид хамт бий. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно.

Мөсөн уулын дөнгөж орой нь. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрчид, бизнесмэнүүд. Тэдний зүгээс сонгуулийнх нь зардлыг төлөөд утсан хүүхэлдэй болчихсон улстөрчид араас нь гарч ирнэ. Тиймээс ийм удаашралтай явж байна. Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад хэдэн хүнийг цагдан хориод Хөтөл ХХК-ийг хураагаад авахаар хэн хэн хамгийн их цочиж байна. Тэр хүмүүс үүний ард байгаа гэж ойлгоорой. Ордон доторх хүчин мөхөствөл олон нийтдээ хандах болно. Хөгжлийн банкны асуудал хараат бусаар шийдэгдэнэ гэж итгээрэй" хэмээлээ.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.181Зочин   • 4 сарын 7. 19 цаг 16 минут

Uls yagaad hugjihgui baina Mongoliin id zaluu nasniihan buteen baiguulaltad gar bie oroltsohgui baina Arhidah, mashin unah, naimaa panz tudiihnuur bieiin amriig ahrj udur honogiig unguruulj baina Bugd languunii ard evsheej gadniin baraa damlahaas tsaashgui Getel buteen baiguulaltad ajillah huch hureltsehgui baina

202.179.25.160Зочин   • 4 сарын 6. 7 цаг 48 минут

Оюун* Эрдэнэ бол Херо Баатарын найруулж байгаа жүжгийн гол роль. Ядуу зүдүү тэнэж өссөн хогийн ****. Нэг юмыг томоор санаа өгч эхлүүлчихээд алгуур унтраадаг. Худлаа ярьдаг. Аймаар. Сүх жанжны талбайд олон нийтийг худлаа хэлж цуглуулсан туршлагатай хүн, ард түмнээр жинхэнэ тоглоно гэж энийг хэлдэг байх. Одоо ард түмний амьдрал ямар байна. Нөгөө эдийн засгийн чуулга гэнэ үү бас том том хурал. Энэнд зараад байгаа мөнгөө ардуудад өг л дөө. Үргэлж хурал. Соц- ын үеийн Эвлэийн байгууллага юм уу. .

38.15.222.111Зочин   • 4 сарын 6. 7 цаг 03 минут

Oyunerdeniig demjj bna.Xoishid ch demjine!Vmxii Evlegdorji tergvvtei ulaan urvagch luivarchdiig nam darj shorond xataaxl xtei dee!

66.181.184.228Зочин   • 4 сарын 6. 0 цаг 51 минут

Ямар ч байсан ингэж ярьж байгаа нь ярилгүй 30 жил болсоннос хамаагүй дээр.

203.91.115.56Зочин   • 4 сарын 6. 0 цаг 28 минут

Мэдэхгүй. Энэ залууд уг нь итгээд байдаг. Гэтэл энэ маань манийхаа итгэл дээр бэлэн шоу тоглочихоод тайзан дээр ёслож цаашаагаа явж орчихоод байдаг. Оюун-Эрдэнэ гэж бие хүн үү эсвэл Хэро энтэртэйнмэнтийн жүжигчин үү?

192.82.70.145зззз   • 4 сарын 5. 17 цаг 20 минут

Дашзэвэгийн .Дэлгэрсайхан чинь Сү .Батболдын хүн

Шинэ мэдээ