2022 оны 4-р сарын 6
10 цаг 09 минут

ЗГ: Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

-“Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,

-Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,

-Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,

-Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,

-Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.72.193зоч   • 4 сарын 8. 11 цаг 12 минут

ХЭЛЭЛЦСЭЭР Л БАЙСААР ДЕФОЛТОНД ОРЛОО. БОДООД БОООД БОДЫН ШИЙР ДӨРӨВ.

202.126.93.206Зочин   • 4 сарын 6. 10 цаг 42 минут

Гашуун сухайт, Шивээхүрэн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажилаа ул суурьтай маш сайн бодож төлөвлөж хийгээрэйдээ... бушуу туулай борвиндоо баастай гэгч болов доо... сүүлийн үед бушуул түргэл хурдал гэж улс төрийн оноо авах гэж хурдан шуурхай хийдэг гарууд болох гэж бантан зуурдаг болоод байгаа шүү ЗГ

Шинэ мэдээ