2022 оны 5-р сарын 11
12 цаг 37 минут

Ипотекийн зээлийн хүүг буруулах боломжийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна

Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд МИК-тай холбоотой асуудлыг шалгаж, ямар ч эрсдэлгүй зээлд тооцогддог уг хөтөлбөрийг иргэдэд зуучлах нэрээр үйл ажиллагааны шимтгэл өндөр авч, зээлдэгч нар амь насаа даатгалын компанид даатгуулсаар байтал дахин эрсдэлийн сан үүсгэж, иргэдэд дарамт учруулаад байгааг хэлсэн. Тэгвэл уг ажлын хэсэг хуралдаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулахаар болов.

Мөн Шадар сайд Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг холбогдох газрынханд үүрэг болгосон.

Ажлын хэсгийн өнгөрсөн хугацааны үр дүнд залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд тус зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж, 20 хувь болгох 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгаагаа Засгийн газарт танилцуулж байна.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.186zochin   • 5 сарын 18. 10 цаг 38 минут

3 huvi bolgoo

202.21.108.17зочин   • 5 сарын 15. 12 цаг 01 минут

3 хувь болгох нь зүйтэй. Улс төрчид, тэдний гар хөлүүд авч болоод байхад иргэд нь яагаад болохгүй гэж. Шударга, эрх тэгш байх ёстой шүү

103.26.194.231Зочин   • 5 сарын 14. 18 цаг 17 минут

Өмнө нь 8 хувийн зээл авсан хүмүүсийн зээлийг бас бууруулж ядахдаа 6 хувь болгоочээ

103.26.194.231Зочин   • 5 сарын 14. 18 цаг 16 минут

Ипотекийн зээлийн хүүг буулгах нь зүйтэй, залуу гэр бүлүүд үр хүүхдээ элбэг сайхан хоол ундаар ч хангаж чадахгүй өндөр хүүтэй зээлэнд дарлуулж өдөр хоногийг өнгөрөөж байна, 20 - 30 жилээр авсан зээл нь хэд дахин нугарч төлөгдөж байгаа нь ард иргэдээ мөлжи доромжилж байгаа гэсэн үг

192.82.83.198Зочин   • 5 сарын 13. 10 цаг 10 минут

Шадар сайдыг дэмжиж байна,Төр засаг минь ард түмэнээ,залуучуудаа бага зээлээр орон сууцтай болгох 8% ыг бууруулах нь зөв,Амарсайхан сайддаа АМЖИЛТ ХҮСЬЕ,

43.242.242.24Зочин   • 5 сарын 13. 10 цаг 05 минут

Иргэдийн 8 хувийн хүүтэй авсан зээлийг 6 хувь болгож бууруулж өгөөч.

202.21.118.58zochin   • 5 сарын 11. 15 цаг 55 минут

8% зээлээ бууруулж өгөөрэй Төр засаг минь ...Амраа сайдаа цаашид дэмжинэ ээ

59.153.86.132Зочин   • 5 сарын 11. 13 цаг 55 минут

мик татан буулгаад срсох орлогын хурааж аваад зээл төлсан зээлдэгчид буцааж олго

Шинэ мэдээ