2022 оны 5-р сарын 11
13 цаг 25 минут

М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна

     Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар хэнийг сонгох асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй. Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодрууллаа.

-Үндэсний их баяр наадмын найруулагчид ямар хүмүүс яригдаж байгаа вэ. Хэзээ сонгон шалгаруулах вэ?

-Энэ жил Үндэсний их баяр наадмын уламжилт хэлбэрээр зохион байгуулна. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар Шадар сайдын ахалдаг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллана. Түүнд дотор урлаг соёлын салбар хороо хуралдаж, Үндэсний их баяр наадмын найруулагчийг сонгоно. Бид нийт 19 хүний нэр гаргаад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд санал болгохоор тодорхойлсон байгаа.

-Сонгон шалгаруулалт хэзээ вэ?

-Баасан гарагт буюу энэ сарын 13-нд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдана. Энэ хорооны хуралд бид нэрсээ танилцуулж, улмаар Үндэсний их баяр наадмыг найруулах найруулагч тодорно.

-Баяр наадамд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Баасан гарагийн хурлаар батлагдах болов уу.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.250.126.130Зочин   • 5 сарын 20. 13 цаг 41 минут

Херо Баатар л биш бол өөр хэн ч байсан яах вэ.

64.119.23.48Зочин   • 5 сарын 15. 10 цаг 33 минут

Яагаад наадамын найруулагч ч болоод явчваа хаа байсан 2сар хор найруулах аргаа олж ядах юмаа ..хийх яаралтай ажил их баймаар юм хүүхдийн ханиад бүр хэтэрлээ . . .

Шинэ мэдээ